Орон нутгийн замд зам тээврийн ослоор хоёр хүн амиа алджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-10-14 18:43:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт “Toyota corrolla” маркийн автомашин осолдож хоёр хүн амиа алджээ.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад, өчигдөр буюу энэ сарын 13-ны оройн 20.55 цагийн орчим дээрх осол гарсан бөгөөд  тус автомашинд зорчиж явсан 48 настай эрэгтэй Э, 31 настай эрэгтэй Г нар амиа алдсан байна. Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. 

Холбоотой мэдээ