"Яндангаа хөөлье" аян өрнүүлж байна

ОРОН НУТАГТ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-10-12 16:17:15

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн хэмжээнд өнгөрсөн сарын 1-нээс "Яндангаа хөөлье" аян өрнүүлж байна.

Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын 2020 оны 700 дугаар захирамж гарч, ажлын хэсэг байгууллаа. Дотоод орчны угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зорилготой уг аяныг аймгийн ЗДТГ, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар зэрэг байгууллага хамтран зохион байгуулж байна.

Ирэх оны гуравдугаар сар хүртэл үргэлжлэх аяны хүрээнд айл өрхүүдийн зуухны бүрэн бүтэн байдлыг шалгаж, ард иргэдэд угаарын хийн хордлогоос сэргийлэх мэдээлэл, зөвлөмж өгч байна.

Ташрамд дурдахад, 2019 онд аймгийн хэмжээнд угаарын хийн хордлогын 39 тохиолдол бүртгэгдэж 118 хүн хордсон, 2020 он гарснаас хойш 21 удаагийн тохиолдлоор 71 хүн хордсон статистик мэдээ байна. 

Холбоотой мэдээ