БНХАУ тандалт судалгааны хиймэл дагуул хөөргөв

Дэлхийд | Шинжлэх ухаан
Jargal.d@montsame.mn
2020-10-12 11:27:46

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ байгаль орчин, хөдөө аж ахуй болон газрын хэмжилтэд ашиглах тандалт судалгааны “Gaofen-13” оптик хиймэл дагуулыг даваа гарагт хөөргөж, тойрог замд амжилттай орууллаа гэж тус улсын сансрын шинжлэх ухаан, технологийн корпорац мэдээлжээ.


Хиймэл дагуулыг орон нутгийн цагаар 00 цаг 57 минутад CZ-3B ("Чанжэн-3B") зөөгч пуужингаар Хятадын баруун өмнөд нутгийн Сычуань мужийн сансрын буудлаас хөөргөжээ. "Чанжэн" цуврал пуужингийн хувьд 349 дэх  удаагаа хиймэл дагуул хөөргөсөн байна.


БНХАУ-ын сансрын шинжлэх ухаан, технологийн корпорацын мэдээлж буйгаар,  “Gaofen-13”-ийг мөн байгалийн гамшгаас урьдчилан сэрэмжлүүлэх, байгалийн гамшгийн уршгийг арилгахад ашиглах аж.


БНХАУ сансар судлалын үндэсний хөтөлбөрөө идэвхтэй хөгжүүлж байгаа билээ. Тус улс цаг уур, харилцаа холбоо, навигацын хиймэл дагуулуудаас гадна, солирууд болон Ангараг гаргийг судлах технологийг боловсруулж байгаа юм. Хятадын эрдэмтэд Ангарагийг судлах анхны төслөө наймдугаар сарын эхээр эхлүүлсэн бөгөөд уг гаргийн гадаргууг ойрын ирээдүйд эрчимтэй судалж эхлэхээр төлөвлөжээ.


 


Холбоотой мэдээ