БНХАУ коронавирусний вакцины асуудлаарх олон улсын механизмд нэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-10-09 13:59:30

БЭЭЖИН. /TASS/. БНХАУ коронавирусний вакцины тэгш хүртээмжийг хангах зорилготой олон улсын COVAX механизмд албан ёсоор нэгдлээ гэж тус улсын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Хуа Чуньин мэдэгджээ.


Түүний мэдээлснээр, БНХАУ болон Дэлхийн вакцин ба дархлаажуулалтын холбоо /GAVI/ энэхүү механизмд албан ёсоор нэгдэх тухай гэрээнд 10 дугаар сарын 8-нд гарын үсэг зурсан байна. "Энэ бол Хятад улс “COVID-19”-ийн вакциныг дэлхийн нийтийн хэрэглээ болгох амлалтаа биелүүлэхийн тулд хийсэн чухал алхам юм" гэж дипломатч цохон тэмдэглэсэн байна.


Коронавирусний вакциныг гарган авсны дараа бүх улс оронд шударгаар хуваарилах зорилготой олон улсын COVAX механизмд  одоогийн байдлаар 170 гаруй улс нэгдсэн байна. Цар тахал дэгдсэнээс хойш дэлхий даяар 36.1 сая орчим хүн халдвар авч, 1.05 сая гаруй хүн нас баржээ.


Холбоотой мэдээ