Сөүлээс 264 иргэн эх орондоо ирлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоц “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр 264 иргэн эх орондоо ирэв.
Эдгээр иргэдийн дунд бага насны хүүхэдтэй гэр бүлийн 54, жирэмсэн 14, өндөр настан, асран хамгаалагчтай 28, хөгжлийн бэрхшээлтэй 3, эрүүл мэндийн шалтгаантай 25, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 140 иргэн байна. Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Амар”, “Би Жи” зочид буудалд тусгаарлах юм.
Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын хоёр байцаагч нислэгийн явцад зорчигчдын эрүүл мэндэд тандалт хийсэн байна. Агаарын хөлөг газардсаны дараа тус албаны улсын байцаагчид эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийн дагуу хариу арга хэмжээ авчээ.