Канад улс иргэдээ “COVID-19”-ийн эсрэг дархлаажуулалтад үнэ төлбөргүй хамруулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-10-08 16:16:55

ОТТАВА. /TASS/. Канадын Засгийн газар иргэдээ “COVID-19”-ийн эсрэг дархлаажуулалтад үнэ төлбөргүй хамруулна гэж тус улсын Ерөнхий сайд Жастин Трюдо парламентдаа үг хэлэхдээ мэдэгджээ.


Канадын Засгийн газар “AstraZeneca”, “Novavax”, “Johnson & Johnson”, “Pfizer, Moderna”, “Sanofi”  “GSK” (GlaxoSmithKline) зэрэг компаниудтай шинэ коронавирусний вакцин нийлүүлэх гэрээ байгуулжээ. Тус улс нийтдээ 300 сая гаруй тун вакцин захиалсан байна. Гэрээний дагуу эдгээр компаниуд вакцинаа үйлдвэрлэж эхэлмэгц Канад улс хүлээн авах аж.


Канадад коронавирусний халдварын анхны тохиолдол нэгдүгээр сарын 15-нд бүртгэгджээ. Есдүгээр сар гарснаас хойш тус улсад халдварын тохиолдлын тоо эрс нэмэгдэх хандлага ажиглагдсан байна. Цар тахал дэгдсэнээс хойш нийтдээ 173 мянга гаруй хүн халдвар авч, 9500 хүн нас барсан бол 145600 өвчтөн эдгэрчээ. 

Холбоотой мэдээ