“Apple” шинэ “iPhone” утсаа танилцуулж магадгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
ayanzaya@montsame.gov.mn
2020-10-07 15:11:05

НЬЮ-ЙОРК. /The Verge/. Apple” компани 10 дугаар сарын 13-нд танилцуулга хийх бөгөөд энэ үеэрээ “iPhone 12” ухаалаг гар утасныхаа загварыг танилцуулах аж.


Танилцуулга Калифорни муж улсын “Apple Park” корпорацийн төв байранд АНУ-ын баруун эргийн цагаар 10:00 цагт эхлэх аж. Шинэ загварын ухаалаг гар утас нь тав дахь үеийн 5G сүлжээг дэмждэг аж.


Bloomberg агентлагийн өмнө нь мэдээлснээр, шинэ загварын ухаалаг гар утас нь гурван камертай байх бөгөөд камеруудын нэгэнд 3D дүрсний шинэ системийг суурилуулжээ.


Apple” компани “Apple Watch” ухаалаг цаг, наймдугаар үеийн “iPad”, “iPad Air”-н шинэчилсэн хувилбарыг 9 дүгээр сарын дундуур танилцуулжээ. Эдгээр бүтээгдэхүүнийг танилцуулах арга хэмжээ цар тахлын улмаас видео хэлбэрээр болсон юм. 

Холбоотой мэдээ