Бүх шатны боловсролын байгууллагын хичээлд цахим технологи нэвтрүүлэх төлөвлөгөө боловсруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-10-07 11:13:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн тус салбарт цаашид хэрэгжүүлэх ажлыг танилцуулжээ. Энэ үеэр Засгийн газраас доорх үүргийг өгсөн байна.


-2022 онд багтаан бүх сургууль, цэцэрлэгийн модон жорлонг үе шаттай халах

-Засгийн газраас гаргах шийдвэрт шинжлэх ухааны байгууллагын саналыг сонсож, тусгадаг байх

-Багш нарын нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэх зорилгоор “Багш хотхон” байгуулах

-Бүх шатны боловсролын байгууллагын хичээл, сургалтад цахим технологи нэвтрүүлэх төлөвлөлт боловсруулж танилцуулах

-Шинжлэх ухаан, технологи, инновацын төвийн кластерийн барилга, угсралтын ажлыг эрчимжүүлэх үүднээс ирэх онд санхүүжилтийг нь нэмэх боломжийг судалж, танилцуулахыг холбогдох сайд нарт даалгалаа.

Холбоотой мэдээ