“Эрчим бонд”-ыг бүртгэлээс хасчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-05-20 15:55:26

Санхүүгийн Зохицуулах Хорооны  хуралдаанаар “Эрчим инженеринг” ХХК-иас гаргасан “Эрчим бонд”-ын хугацаа дуусч эргэн төлөлтийг бүрэн төлснийг үндэслэн бондыг  Хорооны бүртгэлээс хасах шийдвэр гаргажээ.

Эрчим бонд нь 6 сарын хугацаатай, жилийн 18.5 хувийн хүүтэй, үндсэн болон хүүгийн төлбөр хугацааны эцэст нэг удаа төлөгдөх нөхцөлтэй гарч, анхдагч зах зээл дээр амжилттай арилжаалагдсан юм. “Эрчим инженеринг” ХХК  нь нийтэд санал болгон өрийн хэрэгсэл гаргах замаар  453,750,000  төгрөг татан төвлөрүүлсэн байна.

Даатгагдсан компанийн бонд  нь санхүүгийн даатгалын шинэ төрлийн бүтээгдэхүүн төдийгүй хүүгийн болон үндсэн төлбөрийн эргэн төлөлтийг даатгалын компани 100 хувь хариуцан батлан дааж буй учир эрсдэлгүй бүтээгдэхүүнд тооцогддог.

Санхүүгийн Зохицуулах Хорооноос хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэхэд  анхааран аж ахуйн нэгжүүд бонд гаргах замаар хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах боломжтойг тодотгов.

 Б.Заяа

Холбоотой мэдээ