Мобиком корпораци эрүүл мэндийн салбарынханд дэмжлэг үзүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-10-02 14:46:33

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Цаг үеийн нөхцөл байдал, хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд зүтгэж яваа эрүүл мэндийн салбарынханд дэм болох үйл ажиллагааг Мобиком корпорациас зохион байгуулжээ.

Тус корпораци энэхүү тусламжийн үйлсээ Монгол Улс даяар амжилттай хэрэгжүүлж байгаа аж. Энэ удаа Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт есөн сая төгрөгийн тоног төхөөрөмжийг хандив болгон өгсөн батламжаа Мобиком корпорацийн ерөнхий захирал Тацуяа Хамада аймгийн Нэгдсэн эмнэлэгт албан ёсоор хүлээлгэн өгчээ. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил үүсээд байгаа энэхүү нөхцөл байдлын үед хамтын хүч дэм онцгой чухал болохыг онцолж, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд эмнэлгийн тусламж үйлчилгээг ард иргэдэд илүү их ойртуулахад хувь нэмрээ оруулж байгаа тус корпорацийн хамт олонд талархал илэрхийллээ.

Холбоотой мэдээ