Мал төллөлт 99.9 хувьтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-05-20 15:02:32

Дорноговь аймагт  төллөх нийт эх малын 57,6 хувь буюу 445456 эх мал төллөснөөс 445294 төл бойжиж буй. Үүнээс 4921 ботго, 7212 унага ,8509 тугал, 218014 хурга, 206638 ишиг бойжиж байгаа бөгөөд төл бойжилт 99.9 хувьтай байна.

Ургамлын ургалт муу байгаагаас малчид отор нүүдэл хийж эхэлжээ. Одоогийн байдлаар 13 сумын 160 өрхийн 13.7 бод, 61,2 бог   мал зэргэлдээ сумдын нутагт, хилийн зурваст 6 сумын 141 өрхийн 14,5 бод, 65,6 бог мал, өөр аймгийн нутагт 7 сумын 112 өрхийн 15.8 толгой бод,  109,6 бог оторлож буй.

Айраг суманд 13709, Дэлгэрэх суманд 15337 толгой мал зүй бусаар хорогдсон нь аймгийн нийт хорогдлын 54 хувийг эзэлж байна. Тавдугаар сарын 16-ны байдлаар аймаг, сумдын аюулгүйн нөөцийн өвсийг зарцуулж дууссан бөгөөд өнгөрсөн  долоо хоногт Хөвсгөл сум 300, Замын-Үүд сум 200 боодол өвсийг аймгаас болон Улаанбаатараас  татан авч малчдад хүргэсэн аж. 

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ