Хамгийн эхэнд эмнэлгийн ажилтнуудыг вакцинаар хангахыг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-10-01 11:17:19

НЬЮ-ЙОРК. /TASS/. Улс орнууд коронавирусний вакциныг юун түрүүнд эмнэлэг болон нийгмийн ажилтнууд, ахмад настнуудад тараах хэрэгтэй хэмээн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш уриалжээ.


“ДЭМБ-ын дөрөвдүгээр сард санаачилсан коронавирустэй тэмцэх арга хэрэгслийн хүртээмжийг нэмэгдүүлэх “ACT Accelerator” олон улсын түншлэл нь дэлхийн эдийн засгийг хамгийн хурдан сэргээх цорын ганц найдвартай замын эхлэл болох юм. Хэд хэдхэн орон үндэсний хэмжээнд вакцин гарган авахад хүчин чармайлт гаргах нь дэлхийн эдийн засгийн саад тотгорыг арилгаж, амьжиргааг сэргээж чадахгүй” хэмээн Гутерриш анхааруулжээ.


Эмч, багш зэрэг эрсдэлтэй бүлгийн хүмүүсийг 11 дүгээр сараас хойш коронавирусний вакцинжуулалтад олноор нь хамруулахаар төлөвлөж байгаа тухай өмнө нь ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ