Өлгийд ноолуур 54000 төгрөгийн үнэтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймгийн Өлгий сумын «Ах дэм» хүнсний зах дээр сүүлийн үеийн байдлаар 50 кг нэгдүгээр гурил 45000, 25 кг гурил 20000, 50 кг хорголжин тэжээл 21000, 40 кг хивэг 18000, боодол өвс 3200-3500 төгрөг байна.
Харин ноолуур 54000, элсэн чихэр 2000, цагаан будаа 2000-2500, шингэн сүү 1600, хонины мах кг, 6000, ямааны ястай мах 4500, үхрийн ястай мах 5000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа аж.
Тонн нүүрс 60000, боодол модон түлш 3000-5000 төгрөг байна. АИ-80 бензин 1380, АИ-92 1530 төгрөг байна. Түүнчлэн гадаад валютын ханш өдөр тутам өсөн нэмэгдсээр ам. доллар 2028, юань 310, рубль 32, тенге 6,65 төгрөгөөр арилжаалагдаж байгаа гэнэ.
Ш.Айзаря