Ахмадын өдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-10-01 10:02:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын ахмадын өдөр өнөөдөр тохиож байна. НҮБ-ын шийдвэрээр энэ өдрийг 1990 оноос жил бүр тэмдэглэж байна. Энэ оны тухайд дэлхий даяар тархаад буй "COVID-19" цар тахал өндөр настнуудад илүү хүндээр тусаж байгаа тул ахмадуудын эрүүл мэндэд илүү анхаарч байна. Энэ үүднээс энэ жилийн ахмад настны өдрөөр "2020-2030 он: Эрүүл хөгшрөх 10 жил" гэсэн хөтөлбөрийг зарлан хэрэгжүүлж эхэлжээ. 


Энэ өдөр мөн манай улсад ахмадуудын өдрийг мөн тэмдэглэдэг. 

Манай улсын хүн амын 7.3 хувь буюу 232 мянга нь 60-аас дээш насны ахмад байна. Тэдний 41 хувь нь эрэгтэй, 59 хувь нь эмэгтэй. Нийт ахмадын 69 хувь нь хот болон аймгийн төвд амьдардаг бол 31 хувь нь сумын төв болон хөдөө орон нутагт амьдарч байна. Нийт ахмадын 40 хувь нь тэтгэврийн зээлтэй байна.




Холбоотой мэдээ