"Вектор" төвийн коронавирусний вакцины эмнэлзүйн туршилт дуусжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2020-09-30 16:54:30

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллага буюу Роспотребнадзорын Вирус судлал, биотехнологийн "Вектор" судалгааны төвд гарган авсан коронавирусний вакцины эмнэлзүйн туршилтууд дууссан байна. Энэ тухай Роспотребнадзорын дарга Анна Попова НТВ сувгийн нэвтрүүлэгт оролцохдоо мэдэгджээ.


“Эмнэлзүйн судалгаа яг өнөөдөр “Вектор” төв дээр дууслаа. Одоо Чумаковын нэрэмжит хүрээлэнгийн вакцины эмнэлзүйн туршилт үргэлжилж байна” гэж тэрбээр хэлсэн байна. Попова мөн ОХУ-д боловсруулж буй коронавирусний бүх вакциныг өөр өөр платформ дээр бүтээж байгааг онцолжээ.


“Вектор” төвийн эрдэмтдийн гарган авсан коронавирусний вакцины бүртгэлийн журмыг 10 дугаар сарын 15-ны дотор дуусгахаар төлөвлөж байгааг Роспотребнадзор урьд нь мэдээлсэн байна.

Холбоотой мэдээ