Дэлхийн шилдэг самбочид Серби улсад дэлхийн аваргуудаа тодруулна

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2020-09-29 14:33:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Самбо бөхийн 2020 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ийг Серби улсын Нови-Сад хотноо зохион байгуулахаар болжээ.


Тус насанд хүрэгчдийн ДАШТ-ийг Туркменистан Ашхабад хот зохион байгуулахаар өмнө нь товлосон ч /COVID-19/ халдварын улмаас Туркменистаны самбо бөхийн холбоо татгалзсан юм байна.

 

Олон улсын самбо бөхийн холбооноос Серби улсад болох төлөвлөгөөтэй байсан өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнтэй хамт ийнхүү Насанд хүрэгчдийн ДАШТ-ийг явуулах болжээ.



Самбо бөхийн ДАШТ-ийг 11 дүгээр сарын 5-8-нд зохион байгуулж шилдгүүдээ тодруулна. Тэмцээнийг Олон улсын самбо бөхийн холбооны албан ёсны сайтаар шууд дамжуулан үзүүлэх юм байна.

Холбоотой мэдээ