НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Уулын Карабах дахь нөхцөл байдлаар яаралтай уулзалт хийнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
НЬЮ-ЙОРК. /TASS/.
НҮБ-ын Аюулгүй Зөвлөл Уулын Карабах дахь нөхцөл байдлаар
яаралтай хэлэлцүүлэг хийхээр төлөвлөж байна.
“Хэлэлцүүлэг
мягмар гарагт хаалттай зөвлөлдөх уулзалт хэлбэрээр явагдаж магадгүй байна” хэмээн НҮБ-ын эх сурвалж мэдээлжээ.
Уулзалт хийхийг Европын хэд хэдэн орон санаачилжээ. Зөвлөлдөх
уулзалтад сөргөлдөгч талуудыг оролцуулахгүйгээр Аюулгүйн Зөвлөлийн 15 орны
дипломатууд оролцох аж.