Орчны эрүүл ахуйн сайн туршлага хуваалцах уулзалт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-09-30 08:55:39

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Орчны эрүүл ахуйн сайн туршлага хуваалцах уулзалтыг Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд зохион байгууллаа.


НҮБ-ын Хүүхдийн сангийн “Ус хангамж, ариун цэвэр эрүүл ахуйн хөтөлбөр”-ийн хүрээнд иргэдийн оролцоотой эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх зорилготой “Цэвэр орчин-Эрүүл Алтай” аяныг Говь-Алтай аймагт хоёрдахь жилдээ өрнүүлж буй юм. 

Энэхүү аянд 2019 онд сумын төвийн тохижилт, гудамж талбай болон айл өрхийн цэвэр орчин, ариутгал халдваргүйжүүлэлтэд идэвх санаачилгатай оролцон бодитой ажлуудыг ард иргэдийнхээ дунд амжилттай өрнүүлсэн Эрдэнэ сумын сайн туршлагыг хуваалцахаар НҮБ-ын Хүүхдийн сангийн сангийн дэмжлэгтэйгээр тус аймгийн “Ус орчны эрүүл ахуйн зөвлөл”, Эрдэнэ сумын ЗДТГ-тай хамтран зохиосон байна. Уулзалтад аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар болон сумдын ЗДТГ-ын дарга, Эрүүл мэндийн төвийн дарга, Байгаль орчны байцаагч, хууль эрх зүйн мэргэжилтнүүд оролцов.

Уулзалтын үеэр аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч, Ус, орчны эрүүл ахуйн зөвлөлийн дарга Ж.Ганбат аяны хүрээнд аймгийн хэмжээнд хэрэгжүүлсэн болон цаашид хийх ажлын талаар танилцуулсан бол ЗДТГ-ын дарга Ч.Бат-Эрдэнэ болон хэлтсийн дарга нар уулзалтад оролцогчдод аймгийн цаг үеийн ажил, холбогдох асуудлаар мэдээлэл хийхийн зэрэгцээ зөвлөмж, чиглэл өгөв.


Холбоотой мэдээ