Цайны газруудыг золбин нохдод хоол өгч тэжээхгүй байхыг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-05-20 10:27:32

Булган аймагт Золбин ноход хаа сайгүй ихэслээ гэсэн гомдол холбогдох газруудад ирсээр байна. Тиймээс малчид, цайны газар, дэлгүүрийнхнийг золбин нохдод хоол өгч тэжээхгүй байхыг Хот тохижуулах хэлтсээс анхаарууллаа.

Булган аймгийн Булган сумын ИНХ – аас гаргасан “Тэжээвэр болон золбин нохой зохицуулах журам”–д золбин нохдыг жил бүрийн 2–4 дүгээр сард, 10–12 дугаар сарын хугацаанд авлах ёстой юм.  Мөн зайлшгүй тохиолдолд хугацаа харгалзахгүй авлахаар тусгажээ. 

2014 онд Булган аймгийн хот тохижилт үйлчилгээний албанаас 833, 2015 онд 870 нохойг устгасан бол он гарсаар 211 нохой устгажээ.  Нохой устгах үед аймгийн төвийн нэг захаас нөгөө зах руу дүрвэдэг, аймгийн төвд авлалт хийх боломжгүй, хөдөө хээрээр нохой мал боргоож барих, уул хадруу зугтах зэрэг хүндрэл гардаг байна.

Төлбөр хураамжийн зардалд 5 сая төгрөг төсөвлөгддөг. Тэр нь хог ачдаг  машинуудыхаа техникийн улсын үзлэгийн үнэд бараг таардаг учраас сумны мөнгө дөнгөн данган хүрэлцдэг ажээ. 50 ширхэгтэй 1 хайрцаг сум 80 мянган төгрөгөөр авдаг. Хайрцаг сумаар 30 орчим нохой авладаг гэсэн тооцоо байна. Иймээс сумны төсөв муу учраас үргэлж золбин нохдыг авлаад байх боломж байхгүйг мэдэгдлээ.

                                                                                                                             П.Батням

 

Холбоотой мэдээ