Орхон аймагт Орон нутгийн сонгуульд зургаан намын 136 нэр дэвшигч өрсөлдөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-05-19 21:25:00
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Сонгуулийн хороо Орон нутгийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн нэрсийг зарлалаа. Энэ удаагийн сонгуульд тус аймагт зургаан намын 136  нэр дэвшигч, 15 бие даагч өрсөлдөнө.

Сонгуулийн хорооны дарга Г.Батдэлгэр хэлэхдээ, “ Зургаан намын 139, бие даагч 15  нэр дэвшигч хуулийн хугацаанд материалаа бүрдүүлж өгсөн ч 136 нь сонгуульд оролцох эрхтэй болсон. Учир нь Ардчилсан намаас ирүүлсэн 33 нэр дэвшигчийн 18 –ынх нь бичиг баримт бүрэн байсан. Үлдсэн 15 нь оролцох боломжгүй болсон. Мөн МАХН-аас нэр дэвшихээр хүсэлтээ өгсөн Нарангэрэлийн Бат-Ундрах, Равжирын Мягмардорж, Бүгднайрамдах намын Дагвадоржийн Баттөгс нарыг бүртгэх боломжгүй” гэлээ. Нэр дэвшигчдийн батламжийг зургаадугаар сарын долоонд орон даяар нэгэн зэрэг гардуулна.

                                                                                                                       Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ