Сенкаку арлын ойролцоо АНУ-тай хамтран цэргийн сургууль хийхийг уриалжээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2020-09-24 15:45:36

ТОКИО. /Nikkei/. Японы эрх баригч Либерал Ардчилсан намын хэсэг бүлэг гишүүд Токио, Бээжингийн хооронд газар нутгийн маргааны сэдэв болдог Сенкаку арлын ойролцоо АНУ-тай хамтран цэргийн сургууль хийхийг Засгийн газартаа хандан уриалжээ.


Бүс нутагт Япон улсын байр суурийг бэхжүүлэхийн тулд ийнхүү уриалсан аж. Үүнээс гадна, дээрх санаачилгыг гаргагчид Хятадын ардын чөлөөлөх армийн (ХАЧА) үйл ажиллагааны талаар Тайванийн эрх баригчидтай мэдээлэл солилцоогоо өргөжүүлэхийг Засгийн газраасаа хүссэн байна.


БНХАУ-ын эрх баригчид өөрийн газар нутаг гэж үздэг Сенкаку бүлэг арлын тавыг нь Токио хотын эрх баригчид хувийн эзэмшигчдээс худалдан авснаа 2012 оны есдүгээр сард мэдэгдсэний дараа уг арлын эргэн тойронд үүссэн газар нутгийн маргаан хурцдаж,  БНХАУ-д Японы эсрэг томоохон жагсаал цуглаан болсон билээ. Үүнээс хойш Хятадын хөлөг онгоцууд маргаантай арлуудын ойролцоо байнга үзэгдэж, сүр хүчээ харуулах зорилгоор эргийн бүс рүү үе үе нэвтэрдэг болсон байна.


Холбоотой мэдээ