"Шилдэг хэсгийн төлөөлөгч-2020" тэмцээнээс...

ФОТО МЭДЭЭ
gantuyaB@montsame.mn
2020-09-22 14:22:52

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газраас Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит "Шилдэг хэсгийн төлөөлөгч-2020" тэмцээнийг зохион байгуулав. Тус тэмцээн нь нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, хэсгийн төлөөлөгчийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, илрүүлэх арга тактик, мэдлэг ур чадварыг сайжруулах, ажлын үр дүнг дээшлүүлэх, албандаа хандах хандлагыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг нь олон нийтэд сурталчлах зорилготой ажээ.