Сэргээгдэх эрчим хүч ашиглах талаар иргэдэд зөвлөнө

Монголын мэдээ | Байгаль орчин
192@montsame.mn
2020-09-21 13:52:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гэр хорооллын иргэдийн өвөлжилттэй холбоотойгоор сэргээгдэх эрчим хүч хэрэглэх сургалтыг нийслэлийн Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төвд зохион байгуулах талаар Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газраас мэдээллээ. 


Нийслэлийн Хот, байгуулалт хөгжлийн газар, "Грин Солар Энержи" ХХК хамтран энэ сарын 25-нд явуулах сургалтад ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн мэргэжилтэн, судлаачид оролцож гэр хорооллын иргэдэд амины орон сууц, гэр орноо дулааны алдагдалгүй байлгах, мөн шингэрүүлсэн хийг халаалтын системд ашиглах талаар зөвлөж, сургалт, хэлэлцүүлэг уулзалт өрнүүлэх юм. 



Холбоотой мэдээ