Ерөнхийлөгч Увс аймагт ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга энэ сарын 19-ний өдөр Увс аймагт ажиллана.
Тэрбээр маргааш 15 цагт “Баруун бүсийн хүүхдийн
хөгжлийн төв”-д “Эхийн алдар” одон гардуулах ёслолын үйл ажиллагаанд оролцох аж. Дараа нь 17 цагаас
“Ойрад”
хөгжимт жүжгийн театрт Увс аймгийн ард иргэдтэй уулзалт хийх юм
байна.