Ерөнхийлөгч Х.Баттулга Завхан, Увс, Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзана

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2020-09-18 14:46:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга энэ сарын 18-20-нд баруун бүсийн зарим аймагт ажиллаж, иргэдтэй уулзана.


МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ОРОН НУТГИЙН ИРГЭДТЭЙ ХИЙХ УУЛЗАЛТ:

2020 оны есдүгээр сарын 18-ны өдөр Завхан аймгийн Хөгжимт драмын театрт 18:00 цагаас,

2020 оны есдүгээр сарын 19-ний өдөр Увс аймгийн “Ойрад” театрт 17:00 цагаас,

2020 оны есдүгээр сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрт 15:30 цагаас тус тус болно.

Холбоотой мэдээ