Тусгай онгоц Истанбулыг зорилоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Туркийн Истанбул хотоос иргэдээ татаж авах тусгай онгоц өнөөдөр 07:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрлөө.
Тус онгоцоор 250 гаруй иргэн эх орондоо ирэх бөгөөд маргааш буюу энэ сарын 19-ний 01:00 цагт Улаанбаатар хотод газардах хуваарьтай юм.
Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “Орентал”, “Алтай”, “Боржигон”, “Мөнххустай”, “Налгар” зочид буудал, амралтын газруудад тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Энэ сард 12 удаагийн тусгай нислэгээр 3,100 гаруй
иргэнээ татан авах шийдвэрийг УОК-оос
гаргасан. Одоо дараах чиглэлүүдэд нислэг үйлдэх юм.
· 9
сарын 18-нд Истанбул-Улаанбаатар
· 9
сарын 21-нд Сөүл-Улаанбаатар
· 9
сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар
· 9
сарын 24-нд Сөүл-Улаанбаатар
· 9
сарын 25-нд Седней-Улаанбаатар
· 9
сарын 28-нд Сиатл-Улаанбаатар