Монголд анх удаа “Анна Каренина” жүжиг тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2020-09-17 15:23:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Драмын Эрдмийн Театр /УДЭТ/-ын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” романаас сэдэвлэсэн жүжгийг 2020 оны 10 дугаар сарын 1-нээс Монголд анх удаа тайзны бүтээл болгохоор бэлдэж байна.

 

"Анна Каренина" роман бол дэлхий дахинаа эмэгтэйчүүдийн заавал унших ёстой сонгодог бүтээлд тооцогддог билээ. Эмэгтэй хүний эмзэг нандин чанар, хайр сэтгэлийн төлөөх тэмцэл болоод гэр бүл, хосын харилцаа, амьдралын тухай өгүүлэх энэхүү романыг жүжгийн зохиол болгон Н.Пүрэвдагва бичсэн бол найруулагчаар нь Төрийн соёрхолт Н.Наранбаатар, зураачаар МУСТА Т.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор МУСТА Ш.Өлзийбаяр нар ажиллаж байна.

 

Хоёр бүлэгт, 23 үзэгдэлт уг жүжгийн гол дүрүүдэд:

 

Анна Каренина-МУСТА Н.Баярмаа
Анна (Хувь заяа)-Ардын
жүжигчин, Төрийн соёрхолт Н.Сувд
Алексей Вронский-Т.Сэргэлэн,
МУСТА О.Гэрэлсүх
Алексей Каренин- МУГЖ
Б.Жаргалсайхан, МУСТА  Д.Баттөмөр
Долли Облонская- МУГЖ Г.Урнаа,
МУСТА Б.Одончимэг
Кити Щербацкая - Д.Хулан, О.Хонгорзул
Степан Облонский –
МУГЖ Л.Дэмидбаатар, МУСТА М.Түвшинхүү
Варя Вронская –
Ардын жүжигчин С.Сарантуяа, МУГЖ Ж.Оюундарь
Бетси Тверская -
МУСТА М.Тогтохжаргал
Константин Дмитрич Левин -
МУСТА С.Болд-Эрдэнэ, МУСТА Г.Амгаланбаатар
Щербацкий ван –
Ардын жүжигчин П.Цэрэндагва, МУСТА Б.Отгонбат
Щербацкая хатагтай –
МУГЖ Ж.Оюундарь, МУСТА Ц.Баясгалан нар тоглоно.

 

Энэхүү жүжгийн "Гадаад хяналт"-ын үзлэг өнөөдөр болох бөгөөд уран сайхны зөвлөл, эксперт нар болох зохиолч, найруулагч, урлаг судлаач, шүүмжлэгч, бүжиг дэглээч, хэл шинжлэл, угсаатны зүй судлаач зэрэг мэргэжлийн уран бүтээлч, судлаачид үнэлэлт дүгнэлт өгөх аж.            



Холбоотой мэдээ