Эрдмийн баяраа тэмдэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-19 12:59:17

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын МУГБ, профессор Б.Хурметбекийн нэрэмжит гуравдугаар бүрэн дунд сургууль сүүлчийн хонхны баяраа тэмдэглэв.

-Манайх лаборатори сургууль юм. 12 дугаар ангийнхан хоёр дахь удаа төгсөлт хийж багш, эцэг эхчүүдтэйгээ хамт энэ баяраа хийж байна. Элсэлтийн шалгалтаар сургалтын өндөр амжилтанд хүрэх зорилгоор хичээлийн жилийн эхэнд сургууль, эцэг эх, сурагчдын гурван талын гэрээ байгуулсан. Гэрээний хэрэгжилтийн байдлыг үе үе шалган, аль алинд мань шаардлага тавьж ажиллаа. Юуны өмнө эхний шат болох сурагчдын  монгол хэлний мэдлэгийг дээшлүүлэхэд ихээхэн анхаарал тавьсан. Сургалтын чанар өмнөх хичээлийн жилүүдийнхээс ахицтай. Иймд өмнөө тавьсан зорилгодоо хүрэх найдвартай байна гэж тус сургуулийн захирал Ө.Гүлжазира ярилаа.

Ш.Айзаря

 

 

Холбоотой мэдээ