Монголын 54 настай хөлбөмбөгч мэргэжлийн лигт тоглож байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2020-09-17 12:19:48

ЕРЕВАН. /News.am/. Монголын Үндэсний дээд лигийн тоглолтод “Сүмида-Жипро” клубийн 54 настай хөлбөмбөгч Х.Оюунбилэг оролцжээ.


Х.Оюунбилэг “Сүмида-Жипро”-“Улаанбаатар” клубийн тоглолтын 86 дахь минутад сэлгээгээр талбайд орж ирсэн байна. Тэрбээр 1996 оноос хойш мэргэжлийн тэмцээнд оролцоогүй байсан ажээ.


Ингэснээр Монголын хөлбөмбөгч Японы “Yokohama” клубийн довтлогч, өдгөө 53 насандаа мэргэжлийн хөлбөмбөгт хүчээ сорьж буй Казүёши Миүрагийн амжилтыг эвдсэн байна. 

Холбоотой мэдээ