Тусгай нислэгээр дөрвөн улсаас 262 иргэн эх орондоо ирлээ

Монголын мэдээ | Нийгэм
bolor@montsame.mn
2020-09-16 21:19:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ-7302 транзит тусгай  өнөөдөр 20:10 цагт  онгоц “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

 

Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын хоёр байцаагч нислэгийн явцад зорчигчдын эрүүл мэндэд тандалт хийж, заавар зөвлөмж өгчээ.

 

Агаарын хөлөг газардсаны дараа тус албаны улсын /ахлах/ байцаагчид халдвар хамгааллын дэглэмийн дагуу хариу арга хэмжээ авч ажилласан байна.

 

Тус нислэгээр АНУ, Шинэ Зеланд, Малайз, БНСУ-аас 262 зорчигч ирэв. Эдгээр иргэдийн дунд бага насны хүүхэдтэй гэр бүлийн 58, өндөр настан 37, эрүүл мэндийн шалтгаантай  29, жирэмсэн-асран хамгаалагчтай хоёр, бусад шалтгаантай 134 иргэн байгаа юм.

Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон “Сүнжин Гранд”, “Хавана” зочид буудалд тусгаарлажээ.

Холбоотой мэдээ