Замын-Үүдийн чөлөөт бүсэд банк, санхүүгийн үйл ажиллагаа явуулна

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-09-16 16:07:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны төлөөлөл Монголбанкны удирдлагатай уулзлаа. Уулзалтаар талууд чөлөөт бүсийн нутагт дэвсгэрт банк, санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулах талаар ярилцав.

Чөлөөт бүсэд гадаад дотоодын төлбөр тооцоо, валют арилжаа, мөнгөн гүйлгээ зэрэг санхүүгийн бүх төрлийн үйлчилгээг үзүүлэхэд баримтлах бодлого, хууль, дүрэм, журам, эрх зүйн зохицуулалтын талаар харилцан санал солилцов.

Уулзалтын үеэр Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван, Монгол Улсын нийгэм, эдийн засагт чөлөөт бүсийн үзүүлэх нөлөөлөл, ач холбогдлын талаар дурдаад Монголбанкны зүгээс шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийлэв. 


Холбоотой мэдээ