"Петрочайна Дачин Тамсаг" ХХК-ийн ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
192@montsame.mn
2020-09-16 15:30:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УУХҮ-ийн сайд Г.Ёндон БНХАУ-ын "Петрочайна Дачин Тамсаг" ХХК-ийн ерөнхийлөгч Жян Хун Фуг хүлээн авч уулзав.

Ноён Жян Хун Фу компанийн үйл ажиллагааны талаар товч танилцуулаад газрын тосны олборлолт, хайгуулын ажилд шаардлагатай ажиллах хүч, машин техникийг “Ногоон гарц” түр журмын хүрээнд нэвтрүүлэхэд яамны зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүслээ. "Петрочайна Дачин Тамсаг" ХХК-ийн хувьд эрчим хүчний хангалтын талаар хүндрэлтэй байгаа тул эрчим хүчний хангамжийг нарны цахилгаан станц байгуулах хэлбэрээр шийдвэрлэх хүсэлтэй байгааг мөн илэрхийлэв.




Сайд Г.Ёндон уулзалтын үеэр хэлэхдээ, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт газрын тос боловсруулах үйлдвэр, дамжуулах хоолой болон газрын тосны эрэл, хайгуулыг эрчимжүүлэх ажлууд тусгагдсаныг онцлон тэмдэглэв. Тэрээр, газрын тосны олборлолттой холбоотой ажиллах хүч, машин техникийг “Ногоон гарц” түр журмын хүрээнд нэвтрүүлэх хүсэлтийг УОК-т хүргүүлснийг дурдлаа. Мөн Засгийн газрын тэргүүлэх зорилтын нэг болох газрын тос боловсруулах үйлдвэрийн түүхий тосны хангамжийг тогтвортой байлгахад хамтран ажиллахыг хүслээ.


Холбоотой мэдээ