Өнөө шөнө ихэнх нутгаар хөрсөн дээр хасах 0-5 градус хүрч цочир хүйтэрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-09-15 15:44:23

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн ихэнх нутгаар өнөө шөнө хөрсөн дээр хасах 0-5 градус хүрч цочир хүйтрэх тул ил задгай хүнсний ногоо хайрагдаж болзошгүйг аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс онцгойлон анхааруулж байна.

Харин энэ сарын 14-нд ихэнх нутгаар 0.1-6.0 мм бороо, уулаараа цас орж хөрсөн дээр цочир хүйтэрсэн бол Баян, Баянжаргалан, Баянцагаан, Эрдэнэ суманд хур тунадас ороогүй аж.

Төв аймгийн нутгаар 16-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа цас орж салхи 16-17-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд хур тунадас орохгүй бөгөөд 16-наас 21-нийг хүртэл дулаарч, нутгийн зүүн хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна гэж аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.

 

Холбоотой мэдээ