ХӨСҮТ-д коронавируст халдвартай 10 хүн эмчлүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-09-15 11:12:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавируст халдвартай нэг хүн эдгэрч дараагийн ажиглалтад шилжсэн тухай ЭМЯ мэдээлэв.


Манай улсад коронавирусний нийт 311 тохиолдол бүртгэгдсэнээс 301 нь эдгэрээд байна. Эдгэрсэн хүмүүсээс хяналтад 10, гэрийн ажиглалтад 14 хүн байгаа бол 227 хүний ажиглалтын хугацаа дуусжээ.


ХӨСҮТ-д одоогоор 10 хүн эмчлүүлж байгаагаас 3 хүний биеийн байдал хөнгөн, долоо нь хүндэвтэр байна.

ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид өчигдөр нийт 418 сорьцод шинжилгээ хийхэд халдвартай тохиолдол гараагүй байна. 


Ташрамд мэдээлэхэд, өнгөрсөн 24 цагийн хугацаанд дэлхий дахинд 267 мянган хүн шинээр халдварлаж, 4 мянга гаруй хүн нас барсан байна. Өнгөрсөн өдрөөс өвчлөл 40 мянга, нас баралт нэг мянгаар буурсан байна. Харин 250 мянга гаруй хүн эдгэрчээ.

Холбоотой мэдээ