Европт халдварын улмаас нас барсан тохиолдол нэмэгдэнэ гэж таамаглаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-09-14 17:21:18

ЖЕНЕВ. /TASS/. Ирэх 10, 11 дүгээр саруудад Европын орнуудад “COVID-19”-ийн халдвар авсны улмаас нас барсан тохиолдлын тоо нэмэгдэнэ гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) мэргэжилтнүүд урьдчилан таамаглаж байна.


“Байдал улам хүндэрнэ. 10, 11 дүгээр сард нас баралтын тохиолдол нэмэгдэх хандлагатай байна” гэж ДЭМБ-ын Европын бүсийн товчооны захирал Ханс Клуге AFP агентлагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ. Түүний хэлснээр, энэ нь Европ дахь тархалтын шинэ давалгааны улмаас халдварын тоо нэмэгдсэнтэй холбоотой аж. Одоогийн байдлаар Европт илэрсэн тохиолдлын тоо огцом өсөж байгаа бол нас баралтын үзүүлэлт харьцангуй тогтвортой хэвээр байгаа аж. ДЭМБ-ын төлөөлөгч мөн вакцин гарган авснаар зарим хүний үзэж буй шиг цар тахал дуусна гэсэн үг биш гэдгийг онцлон хэлжээ.


Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээллээр, дэлхий даяар коронавирусний халдвар авсан хүний тоо 29 сая давж, 924 мянга гаруй хүн нас барсан байна.


Холбоотой мэдээ