Япон-Сингапур хоорондын нислэгийг удахгүй сэргээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
erdenezayaenkhbold@gmail.com
2020-09-14 12:10:10

ТОКИО. /malaysiasun/. Япон-Сингапур хооронд хийх богино хугацааны бизнесийн аяллыг энэ сарын 18-наас үргэлжлүүлэхээр болсон гэж Японы Гадаад хэргийн Тошимицү Мотеги мэдэгдлээ. Ийм төрлийн зорчигчид 14 хоногийн тусгаарлалтад орох шаардлагагүй аж.


"Олон улсын нислэгийг аажмаар сэргээх бидний ажилд энэ нь чухал алхам байх болно. Хоёр улсын санхүү, тээвэр зэрэг салбарт бизнесийн зорилготой аяллын хэрэгцээ маш их байна” хэмээн тэрбээр мэдэгджээ.


Мөн тэрбээр, зорчигчид Японд ирсэний дараа болон ирэхээсээ өмнө "Covid-19"-ийн шинжилгээ өгөх, мөн төлөвлөсөн ажлынхаа маршрутыг урьдчилан мэдээлэх гэх мэт шаардлагыг дагаж мөрдөх ёстой гэж хэлэв.


Үүний зэрэгцээ Гадаад хэргийн яамны мэдээлснээр, зорчигчид байрлах газар, ажлын байрын хаягаа тодорхой болгож, нийтийн тээврээр зорчихоос зайлсхийх шаардлагатай ажээ.


Мөн Камбож, Лаос, Мяньмар, Тайвань, Тайланд болон Вьетнам улсаас Япон руу урт хугацаанд оршин суухаар ирж буй иргэд 14 хоногийн тусгаарлалтад байхын зэрэгцээ дээрх шаардлагыг биелүүлэх юм.


Япон цаашид жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор БНХАУ, БНСУ, Брунэй, Шинэ Зеланд, Австрали болон Монголын Засгийн газрын албаны хүмүүстэй аяллын хязгаарлалтыг сулруулах талаар хэлэлцэж байна. 

Холбоотой мэдээ