“Шилдэг мөрдөгч-2020”-ыг цагдаагийн ахмад С.Манлайбаяр тэргүүллээ

Монголын мэдээ | Хууль
sodonizm@gmail.com
2020-09-11 17:45:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мөрдөн байцаах албаны шилдэг мөрдөгчөөр нийслэлийн Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн мөрдөгч цагдаагийн ахмад С.Манлайбаяр шалгарлаа.


Мөрдөн байцаах албыг үүсгэн байгуулсны түүхт 74 жилийн ойн хүрээнд “Шилдэг мөрдөгч-2020” тэмцээнийг энэ сарын 9-11-нд зохион байгуулж, өнөөдөр дүнгээ гаргасан юм.


Энэ удаагийн тэмцээнд хамгийн олон буюу Авлигатай  тэмцэх газар, Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн шалгах газрын алба нэгжүүдээс шилэгдсэн 54 мөрдөгч оролцсоноороо онцлог болжээ.


Мөрдөгчид хууль эрх зүйн мэдлэг, галт зэвсгээр буудах, авто хэрэгсэл, техниктэй харьцах чадвар зэрэг нийт 8 төрлөөр өрсөлдсөн байна.


Тус тэмцээний хоёрдугаар байрт Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Батхишиг,  гутгаар байрт Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч,  цагдаагийн ахмад Б.Эрдэнэдалай нар шалгарч, өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнуулжээ.



 

 

Холбоотой мэдээ