Өнөөдөр нутгийн баруун хэсгээр бороо, уулархаг нутгаар цас орно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс өнөөдөр нутгийн баруун хэсгээр бороо, уулархаг нутгаар цас орж сэрүүсэн, салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
Тус аймгийн нутгаар энэ
сарын 12-ноос
16-ны өдөр хүртэлх урьдчилсан төлөв байдлаар 12-нд ихэнх нутгаар, 13нд нутгийн хойд
хэсгээр, 15-нд зарим газраар бороо, цас орно. Салхи 12-нд ихэнх нутгаар
секундэд 14-16 метр, 13-нд зарим газраар секундэд 12-14 м/с хүрч ширүүснэ гэж Ус,
цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.
Мөн 12-нд төв хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч, нутгийн зүүн хойд
хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 2
градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан байх төлөвтэй
байна.