Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ

ЛАВЛАГАА
dotood_editor@montsame.mn
2016-05-19 07:36:08

Аргын тооллын 2016 оны тавдугаар сарын 19. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Зуны тэргүүн харагчин могой сарын  Билгийн тооллын 13. Бархасвадь гараг.

Салхины эх одтой, 4 ногоон мэнгэтэй цагаагчин үхэр өдөр. Өдрийн барилдлага: Хотол чуулган. Шүтэн барилдлага: Сэрэхүй . Өдрийн наран 5 цаг 16 минутад мандан, 20 цаг 28 минутад жаргана.

Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ. 

Холбоотой мэдээ