ӨМӨЗО-ны Рашаан хотын дарга Бай Хайбаог хүлээн авч уулзлаа

Монголын мэдээ | Хууль
ariunbold@montsame.mn
2016-05-18 15:35:00

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Д.Болд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хянган аймгийн Рашаан хотын дарга Бай Хайбаог өөрийнх нь хүсэлтээр 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд бүс нутгийн аялал жуулчлалыг хэрхэн эрчимжүүлэх талаар харилцан санал солилцов. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хянган аймгийн Рашаан хот нь аялал жуулчлалын чиглэлээр хөгжиж байгаа шинэ хот бөгөөд Хянганы их нурууны үзэсгэлэнт байгаль, галт уулын дэлбэрэлтээр үүсэн бий болсон уулын оргил дахь нуурууд, эмчилгээний халуун рашаанаар алдартай бөгөөд жилд  2 сая орчим жуулчин хүлээж авдаг байна.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ