Нийтийн тээврийн үйлчилгээний зарим чиглэлд түр өөрчлөлт орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2020-09-07 17:16:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийтийн тээврийн үйлчилгээний Ч:24Б “ТЭЦ 4-3, 4-р хороолол-Гандан”, Ч:73 “Зунжин худалдааны төв-ТЭЦ-4” чиглэлд түр өөрчлөлт орууллаа.


Нийслэлд 2020 онд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Эрчим хүчний гудамж”-аас Сонсголонгийн авто зам хүртэл хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж, авто замын шинэчлэлт, засварын ажил хийж буй юм.


Үүнтэй холбогдуулан эдгээр чиглэлд зорчих иргэд энэ сарын 8-наас эхлэн дараах зураглалын дагуу зорчих чиглэлээ төлөвлөхийг Нийтийн тээврийн үйлчилгээний газраас анхаарууллаа.



Холбоотой мэдээ