Жефф Безосын гэргий дэлхийн хамгийн баян эмэгтэй болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-09-04 17:17:06

НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. Amazon” корпорацийн тэргүүн Жефф Безосын гэргий байсан эмэгтэй Маккензи Скоттын хөрөнгө 68 тэрбум ам.долларт хүрснээр дэлхийн хамгийн баян эмэгтэй болжээ.


Скотт “L'Oreal гоо сайхны компанийг эзэмшдэг Франсуаза Беттанкур-Майерсыг ардаа орхисноор дэлхийн хамгийн баян эмэгтэйчүүдийн жагсаалтад тэргүүлсэн байна. “L'Oreal”-г эзэмшигч бүсгүйн хөрөнгө 66.8 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байна. Өнгөрсөн 7 дугаар сард Скотт “Walmart” сүлжээ дэлгүүрийг үүсгэн байгуулагчийн охин Элис Уолтоныг ардаа орхисноор АНУ-даа хамгийн чинээлэг эмэгтэй болж байсан аж. Одоогоор Маккензи Скотт дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад 12 дугаарт бичигдэж байна. Харин Ж.Безосын өөрийнх нь хөрөнгө 207 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байна.


Хосууд өнгөрсөн оны 7 дугаар сард гэрлэлтээ цуцлуулснаар Скотт хамгийн том цахим худалдаа эрхэлдэг “Amazon” компанийн хувьцааны 4 хувийг авсан аж.

Холбоотой мэдээ