Өнгөт арьст иргэн нас барсны дараа долоон цагдааг ажлаас нь чөлөөлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-09-04 09:37:32

НЬЮ-ЙОРК. /The New York Times/. Өнгөт арьст иргэн Дэниел Пруд саатуулагдсаныхаа дараа нас барсантай холбогдуулан Нью-Йорк муж улсын Рочестер хотын эрх баригчид долоон цагдааг ажлаас нь түр хугацаагаар чөлөөлжээ. Энэ хэрэгт холбогдуулан нарийн мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг хотын дарга Лавли Уоррен Нью-Йорк муж улсын ерөнхий прокурорын газарт уриалсан байна.


Пруд Рочестер хотод 3 дугаар сарын 23-нд саатуулагджээ. Түүнийг мансуурсан байдалтай гудамжаар нүцгэн гүйж байхад нь цагдаа нар барьсан байна. Өөрийгөө коронавирусээр халдварласан хэмээн хашгирч байсан Прудын толгойд цагдаа нар шүлснээс нь хамгаалах зорилгоор уут углажээ. Үүнээс гадна цагдаа нарын нэг нь түүний нуруун дээр өвдөглөсөн байна. Удалгүй Пруд ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдсэн аж. Тэрбээр эмнэлэгт хүргэгдсэнээсээ хойш хэдэн хоногийн дараа нас баржээ. Хожим нь Прудын төрөл садан мэдэгдэхдээ, түүнийг сэтгэцийн асуудалтай байсан гэжээ. Өмнө нь тэрбээр гэрээсээ зугтаж байсан аж. 

Холбоотой мэдээ