Африкт эдгэрсэн хүний тоо нэг саяд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-09-03 11:59:52

ПРЕТОРИЯ. /TASS/. Африкийн улс орнуудад коронавирусээр халдварласан хүний тоо нэг өдрийн дотор 9477-оор нэмэгдэж, 1259817-д хүрчээ. Энэ тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын бүсийн төлөөлөгчийн газар мэдэгджээ.


Сүүлийн 24 цагийн хугацаанд нас барсан тохиолдлын тоо 166-аар нэмэгдэж, 30077-д хүрсэн бол эдгэрсэн хүний тоо 1 саяд хүрсэн байна.


Халдвар авсан, нас барсан дийлэнх тохиолдлууд ӨАБНУ-д бүртгэгджээ. Тус улсад 628259 хүн халдвар авсан бол 14263 хүн нас баржээ. Харин Египетэд халдварын 99115 тохиолдол бүртгэгдсэн бол нас барсан 5440 тохиолдол тэмдэглэгджээ. 

Холбоотой мэдээ