АНУ нийгмийн цөхрөлтэй тэмцэхэд 250 сая ам.доллар зарцуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-09-02 11:50:57

ВАШИНГТОН. /Politico/. Коронавирусний цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор нийгэмд итгэл найдвар төрүүлэх арга хэмжээнүүдийг боловсруулах, авч хэрэгжүүлэх зорилгоор АНУ-ын Эрүүл мэнд, нийгмийн албаны яам харилцаа холбооны агентлагуудад 250 сая ам.долларын тендер зарлажээ.


Сонгогдсон компани нь коронавирусний цар тахалтай холбоотойгоор нийгэмд үүссэн цөхрөлийг давах, иргэд ажилдаа эргэн орж, эдийн засаг сэргэнэ гэсэн итгэл найдварыг нийгэмд төрүүлэх кампанит ажлыг зохион байгуулах ёстой аж. Түүнчлэн вакцин, эм бэлдмэлүүд болон хорио цээрийн хатуу дэглэмүүдийг цуцалсан талаарх мэдээллээр иргэдийг хангах үүргийг гүйцэтгэнэ.  


"Эрүүл мэнд, эдийн засгийн салбарт чухал мэдээллээр хангах уламжлалт болон цахим олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээ, спорт зугаа цэнгэлийн салбар, нийгмийн эрүүл мэндийн холбоо болон бусад бүтээлч түншүүдийн нөөц бололцоог ашиглан АНУ-ын засаг захиргаа нийгэмд үүссэн цөхрөлийг даван туулж, итгэл найдвар төрүүлж чадна” хэмээн Эрүүл мэндийн яамны баримт бичигт дурджээ. 

Холбоотой мэдээ