“AstraZeneca” гурван тэрбум тун вакцин гаргахад бэлэн байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-09-02 10:02:19

ЛОНДОН. /The Guardian/. Оксфордын их сургуулийн эрдэмтэдтэй хамтран коронавирусний вакцин гарган авч байгаа Их Британи-Шведийн “AstraZeneca” эмийн компани хамгийн ирээдүйтэй вакцинуудынхаа нэг болох “AZD1222”-н үйлдвэрлэлийг өргөжүүлэхийг зорьж байна.


Гэрээний дагуу компани жил хагасын хугацаанд олон арван сая тун вакцин үйлдвэрлэж, дараа нь гэрээгээ мөн хугацаагаар буюу 2023 он хүртэл сунгаж магадгүй аж.


Их Британи-Шведийн “AstraZeneca” эмийн компани вакцинаа гарган авсныхаа дараа үйлдвэрлэлийнх нь хэмжээг гурван тэрбум тунд хүргэх хүчин чадлыг бий болгожээ. Тус компани урьдчилсан тохиролцсоны дагуу 400 сая туныг АНУ-д, өөр 400 сая туныг Итали, Нидерланд, Франц, ХБНГУ зэрэг Европын орнуудад, 30 сая туныг Их Британид нийлүүлэхээр болжээ. Хөгжиж буй орнуудад компани 1 тэрбум гаруй тунг нийлүүлэх төлөвтэй байна. “AstraZeneca” компани даваа гарагт вакцины туршилтын гуравдугаар үе шатыг эхлүүлсэн бөгөөд туршилтад Америкийн 30 мянга орчим иргэн оролцох аж. 

Холбоотой мэдээ