“BTS” хамтлагийн шинэ уран бүтээл “Billboard”-ын жагсаалтыг тэргүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2020-09-01 15:47:31

ВАШИНГТОН. /Yonhap/. BTS” хамтлаг нь Америкийн “Billboard”-ын шилдэг 100 дууны жагсаалтад тэргүүлсэн БНСУ-ын анхны уран бүтээлч болжээ.


BTS” хамтлагийн “Dynamite” нэртэй уран бүтээл шилдэг дуунуудын жагсаалтын нэгдүгээрт бичигдлээ гэж “Billboard” цахим хуудас даваа гарагт буюу жагсаалт шинэчлэгдэхээс нэг хоногийн өмнө мэдээлсэн байна.


Дуучин, репэр “PSY” 2012 онд “Gangnam Style” дуугаараа Billboard”-ын жагсаалтын хоёрдугаарт бичигдэж байсан нь БНСУ-ын уран бүтээлчдийн дундаас үзүүлсэн хамгийн өндөр амжилтад тооцогдож байсан юм.


Ташрамд дурдахад, Азийн уран бүтээлчдээс ганцхан хүн шилдэг 100 дууны жагсаалтад тэргүүлж байсан нь Японы дуучин Кю Сакамото бөгөөд тэрбээр 1963 онд "Sukiyaki" нэртэй уран бүтээлээрээ энэхүү амжилтыг үзүүлж байжээ.


Billboard”-ын шилдэг 200 цомгийн жагсаалтын хувьд “BTS” хамтлагийн гаргасан цомгууд 2018 оны тавдугаар сараас хойш дөрвөн удаа нэгдүгээрт бичигджээ. Уг хамтлаг нь "Love Yourself: Tear”, "Love Yourself: Answer", "Map of the Soul: Persona", "Map of the Soul: 7" зэрэг цомгийг гаргаад байгаа ажээ. 

Холбоотой мэдээ