Булган аймагт 1300 хүүхэд сургуульд шинээр элслээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-09-01 15:37:19

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт 2020-2021 оны хичээлийн жилд 1300 хүүхэд суралцахаар нэгдүгээр ангид элслээ.

Аймгийн хэмжээгээр ерөнхий боловсролын 20 сургуульд 11300 хүүхэд суралцах юм. Мөн сургуулийн өмнөх боловсролын 22 цэцэрлэгт 4000 орчим хүүхэд сурч, хүмүүжнэ. Нийтдээ боловсролын байгууллагад 850 гаруй багш ажиллах юм байна.

Энэ хичээлийн жилд шинээр Тэшиг суманд 120,  Сэлэнгэ суманд 75 ортой цэцэрлэгийн өргөтгөлийн барилга, Хутаг-Өндөр суманд 240 суудалтай хичээлийн байр болон гал тогооны барилга, Тэшиг суманд 240 суудалтай хичээлийн байр, Рашаант суманд 150, Бугат, Бүрэгхангай суманд тус бүр 50 ортой дотуур байрны барилга ашиглалтад орж байна. Ингэснээр боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр багагүй амжилтад хүрлээ гэж аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ. 

Холбоотой мэдээ