“Арвин ургац-Ажлын байр” аянд байгууллагууд нэгдэж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-09-01 17:20:03

Төв /МОНЦАМЭ/.   Аймгийн ургацын штаб хуралдаж энэ жилийн ургац хураалттай холбогдуулан бий болж байгаа ажиллах хүчний асуудлаар хэлэлцлээ.

Тус аймаг энэ онд буюу Атрын 4 дүгээр аяны гарааны жилд нийт 122 мянган га талбайд тариалалт хийж урьдчилсан байдлаар хагас сая тонн орчим ургац хураан авчээ. Ийнхүү  ургац хураалтын үед нийт 13500 хүн ажиллахаас 1340 орчим ажиллах хүчин дутагдаж байгаа аж. Тухайлбал цаг  агаарын нөхцөл байдлаас шалтгаалан ургац хураалтын ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгаа тул тариаланч, ногоочдын  нөр их хөдөлмөр зүтгэл шингэсэн ургацыг хаягдалгүй хураан авахад зориулан “Арван ургац-Ажлын байр” аяныг санаачлан ажиллаж байгаа юм. Тус ажлын хүрээнд тариалан бүхий сумдад аймгийн чөлөөт бөхийн өсвөрийн шигшээ багийн тамирчид, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар зэрэг байгууллагаас ажиллах хүчний туслалцаа үзүүлэхээ илэрхийлсэн бол аймгийн цана болон дугуйн тамирчид Жаргалант суманд ажиллана гэж албаныхан хэллээ. 

Энэхүү ажилд 27 сум болон аж ахуйн нэгж байгууллагууд, төрийн албан хаагчдыг нэгдсэн байдлаар хамруулахаар зохион байгуулалтыг хийж байна. Ургац хураалтын ажилд оролцсон хүмүүсийн байр, хоолыг цаанаас нь шийдвэрлэх бөгөөд ургац хураалтад оролцсоноор хувийн хэрэгцээний хүнсний ногоогоо бэлтгэхээс гадна цалинтай гэдгийг ургацын штабаас онцоллоо. 

 

Холбоотой мэдээ