Элчин сайд Майкл Клеченский Баян-Өлгий аймагт ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-09-01 12:23:52

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеченски наймдугаар сарын 28-30-ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт ажиллалаа.

Энэ үеэр аймгийн удирдлагуудтай хамтын ажиллагааны асуудлаар уулзалт хийв. Уулзалтын үеэр жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх, аялал жуулчлалын салбарыг өргөжүүлэх, хүүхдүүдэд сурч боловсрох таатай орчин бүрдүүлэх зэрэг асуудлаар санал солилцож цаашид хамтран ажиллахаар тохирлоо.

Үүний дараа Элчин сайд Майкл Клеченски тэргүүтэй тус улсын ЭСЯ-ны төлөөлөгчид аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцаж, эрүүл мэндийн дадлага, сургалт, яаралтай тусламжийн үе дэх хариу арга хэмжээний чиглэлээр хамтран ажиллах боломж бололцооны талаар ярилцлаа.

Холбоотой мэдээ